main logologo
Ангилал

Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.

  • Гэр
  • Мэдээ, мэдээлэл
  • Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.
Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.
2024/07/31 08:20

Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.

1. Хаалга

Эхний угаалтаас эхлээд л угаалгын машины хаалга чийгэнд идэгдэж эхэлдэг. Усыг бүрэн сэгсэрсэн ч гэсэн угаалгын машины барабанд тодорхой хэмжээний чийгшил үлдэнэ. Энэ нь мөөгөнцөр, өнгөр тогтоход хүргэдэг. Хамгийн шилдэг бөгөөд энгийн шийдэл – угаалга хийж дуусгаад хаалгыг нь онгорхой орхих. Цэвэр агаар барабаныг хурдан хатах нөхцөлийг бүрдүүлнэ, мөн мөөгөнцрийн эвгүй үнэрийг дарахаас гадна үнэр гарахаас хамгаална.

2. Хаалганы жийргэвч

Угаалгын машины резинэн жийргэвчинд хувцасны халаасанд байсан хог, чулуу, тасарсан товч зэрэг орж тээгэлддэг.

Хэрвээ уг жийргэвчинд хэтэрхий их жижиг зүйл тээгэлдээд байвал резин урагдах, сунах, тасрах зэргээр гэмтэнэ. Энэ нь угаалгын машинд дуу оруулаад зогсохгүй барабаныг ч гэмтээх эрсдэлтэй.

3. Угаалгын бодисын тусгаарлагч сав

Орчин үеийн угаалгын машинууд цэвэрлэгээний бодис хийх тусгаарлагч сав нь олон болсон буюу угаалгын бодис эсвэл хувцас зайлагч бодис хийх савнууд нь тус тусдаа. Энэ нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулаад байдаг. Зарим үед угаалгын нунтаг бүрэн уусалгүй хуримтлагдсаар бөглөрөх ч тохиолдол гарна. Ингээд байнга чийгтэй байх угаалгын нунтаг мөөгөнцрийн эх сурвалж болдог иймээс  хэд хэдэн угаалгын дараа угаалгын бодис хийх савыг гаргаж ирээд сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн угаалгын бодис хийх савны нүдэнд үл үзэгдэх хэсгийг сайтар ажиглаж цэвэрлэхийг хичээгээрэй.

4. Угаалгын машиныг дотроос нь цэвэрлэх

Угаалгын машины өнгөрийг нимбэгийн хүчил маш сайн арилгаж чаддаг. Угаалгын машины барабанад 7-8 халбага нимбэгийн хүчил нэмээд угаалгын бодисгүйгээр жирийн горим дээр ажиллуулна.

Бас цагаан уксусаар ч цэвэрлэж болно.

Уксус хэрэглэж байгаа бол хувцас зайлагч хийх хэсэгт уксусаа хийгээд халуун усаар угаах горим дээр тохируулна.

5. Ус зайлуулах хоолой

Угаалгын машин жагсаалтаас гарах нэг шалтгаан – ус зайлуулах хоолой бөглөрөх. Тийм учраас энэ хэсгийг сардаа нэгээс багагүй удаа цэвэрлэж байх шаардлагатай. Ус зайлуулах хоолойны хэсгийг нээхээс өмнө шалан дээрээ ус арчих алчуур тавьж бэлдээрэй.

Ус зайлуулах хоолойны шүүлтүүрийг нээж тэнд хуримтлагдсан бохирдлыг хуруугаараа авч цэвэрлэнэ, дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь цэвэрхэн алчуураар сайтар арчаад буцаагаад хоолойг бүрэн гүйцэд хийсэн эсэхийг сайтар шалгахад илүүдэхгүй.

Угаалгын машины энэ хэсгийг угаах арга нь тухайн угаалгын машины загвараас мөн хамаарна. Гэхдээ нэг зүйлийг огт мартаж болохгүй: хэрвээ танайх үс их хаядаг гэрийн тэжээвэр амьтантай бол ус зайлуулах хоолой, үүнд суурилагдсан шүүлтүүрийг байнга цэвэрлэж байх ёстой.

Сонгогдсон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Сити молл электрон барааны их дэлгүүр Сонгинохайрхан дүүрэгт шинэ салбараа нээлээ.
2026/04/30 04:40Сити молл электрон барааны их дэлгүүр Сонгинохайрхан дүүрэгт шинэ салбараа нээлээ.
Valentine’s Day яагаад 2-р сарын 14-нд тэмдэглэдэг болсон бэ?
2026/02/14 07:19Valentine’s Day яагаад 2-р сарын 14-нд тэмдэглэдэг болсон бэ?
Таны мэдэхгүй Iphone утсан дээрх нуугдсан 7 боломжууд
2025/11/17 10:44Таны мэдэхгүй Iphone утсан дээрх нуугдсан 7 боломжууд
Яагаад “ХАР БААСАН ГАРИГ ” гэж нэрлэдэг вэ?
2025/11/07 02:52Яагаад “ХАР БААСАН ГАРИГ ” гэж нэрлэдэг вэ?
Агаарын бохирдлоос хайртай гэр бүлийн гишүүдээ хэрхэн хамгаалах вэ ?
2024/08/02 03:11Агаарын бохирдлоос хайртай гэр бүлийн гишүүдээ хэрхэн хамгаалах вэ ?
Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.
2024/07/31 08:20Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.
Computer trade in
2024/07/31 07:29Computer trade in
Ухаалаг зурагтны тань хийж чадах 5 зүйл
2024/07/30 02:35Ухаалаг зурагтны тань хийж чадах 5 зүйл
Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд
2024/07/29 10:06Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд
Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?
2024/07/29 09:05Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Онцгой нөхцөлд хот дотор хүргэлт үнэгүй

НүүрХайхБрэндБайршилНэвтрэх

Footer

logo

БИДНИЙ ТУХАЙ

  • Citymall.mn
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Шуурхай хүргэлт

ОНЦГОЙ ХЭСГҮҮД

  • Брэндүүд
  • Лизинг
  • Trade in computer
  • Ажлын байр

ТУСЛАМЖ

  • Нууцлалын баталгаа
  • Санал хүсэлт илгээх
  • Баталгаат засвар үйлчилгээ
  • Үйлчилгээний нөхцөл
  • Мэдээ мэдээлэл
  • Цагийн хуваарь

ХОЛБОО БАРИХ

  • 7575-7599
  • citymall.mn
  • Хаяг байршил

Апп татаж авах

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

powered by

App StoreGoogle Play
Нүүр хуудас
Шинэ бараа
Хямдралтай
Брендүүд
Холбоо барих