Terms
Үйлчилгээний нөхцөл
1.1. www.citymall.mn нь "Сити электроникс гүүдс групп"-ийн интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 1.2. Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ. 1.3. Энэхүү журмын хэрэгжилтэнд "Сити электроникс гүүдс групп" ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.
1.1. www.citymall.mn нь "Сити электроникс гүүдс групп"-ийн интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 1.2. Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ. 1.3. Энэхүү журмын хэрэгжилтэнд "Сити электроникс гүүдс групп" ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.
3.1. Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой. 3.2. Гишүүнчлэлийг хувь хүн болон байгууллага гэж 2 ангилна. 3.3. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүр шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг бүрэн хариуцна 3.4. Худалдан авагч вэб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн эхний шатанд E-mail хаяг эсвэл Facebook account нууц үгийг оруулна. 3.5. Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ. 3.6. Нэг худалдан авагч нэг л утасны дугаараар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан утасны дугаар дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй 3.7. Шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд CIF үүснэ. CIF-д худалдан авалтын түүх, сагс, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг зэрэг багтах бөгөөд арилжааны банкны төлбөрийн ямар ч мэдээлэл хадгалагдахгүй. 3.8. Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй. 3.9. Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журамд заасан хязгаар дотор хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
4.1. www.citymall.mn интернет вэб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд: · Компьютер · Оффис тоног төхөөрөмж · Сүлжээний төхөөрөмж · Хадгалах төхөөрөмж · Программ · Бусад
5.1. Вэб сайтад байрласан барааны үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна. 5.2. Онлайн сонгогдсон барааны үнэ нь компанийн бусад салбар дэлгүүрүүдийн үнээс 0-3% хямд байна. 5.3. Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ. 5.4. Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой. · Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад) · Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ). · Qpay төлбөрийн платформ · ЛендМН төлбөрийн платформ
6.1. Бараа материал хүргэж өгсөн жолооч барааг шалган лац болон, баталгаат хугацааны цаасыг бичиж өгөх болно. 6.2. Жолооч агуулхаас бэлдсэн барааг авч хүргэлтэнд гарна. 6.3. Жолооч захиалгийн дарааллын дагуу түрүүлж захиалсан хэрэглэгчдийн барааг эхэлж хүргэх болно. 6.4. Бараа захиалж байгаа хувь хүн албан байгуулга БАЙРШИЛ хэсэг гэрийн хаяг болон байгууллагийн хаягийг дэлгэрэнгүй бичнэ. /Жишээ: СХД-15-р хороо 35 байр 35 тоот хаалганы код: 1212#/ 6.5. Та бараа захиалан төлбөр төлсөн тохиолдолд таны захиалга баталгаажих бөгөөд онлайн худалдааны менежер таны захиалсан барааны мэдээллийг агуулахруу дамжуулан барааг агуулахаас бэлдүүлэх болно. Агуулахаас бэлдсэн барааг жолооч аван хүргэлт хийх болно. 6.6. (Энийг олон хэрэглэгчтэй болсон үед болон, олон хүргэлт гарсан цагт оруулна)Электрон бараа, компьютерыг худалдан авагч ажлын өдрүүдэд 13 цагаас өмнө захиалбал оройдоо (16-20 цаг), 16 цагаас хойш захиалбал маргааш нь (10-20цаг), дараа хүргэгдэнэ.
7.1 Онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж хот дотор үнэ төлбөргүй хүргэж өгнө. Үүнд Налайх, Бага-Хангай орохгүй болно. 7.2. Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 1000 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нийлбэр байна. 7.3. Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Онлайн худалдааны мэргэжилтэн вэб сайтад “МИНИЙ ЗАХИАЛГА” хэсэгт оруулна. Дэлгэрэнгүй мэдээлэлд худалдагдсан, захиалганд байгаа бараа хэзээ хаана хэнд очсон тухай мэдээ багтана. 7.4. Интернет дэлгүүрийн барааны хүргэлт нь барааны үнийн дүн нь 200'000 төгрөгөөс их байвал заасан хязгаар дотор үнэгүй хүргэнэ. Харин худалдан авсан барааны үнийн дүн нь 200'000 төгрөгөөс бага байвал 5’000 төлбөртэй байна:
8.1. Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана. 8.2. Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан, баталгаат засварын хуудас, чекийн хамт худалдан авагчид хүлээлгэн өгөх бөгөөд худалдан авагч нь барааны бүрэн бүтэн байдлыг шалгаж авах үүрэгтэй. 8.3. Бараа хүргэгч нь зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна. 8.4. Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.